2013-05-30
Монголчуудын “Эверестийн баяр”
 Өнөөдөр монгол хүн анх удаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд авирсан түүхэн өдөр. Монгол хүн сансарт ниссэнтэй, монгол хүн олимпийн аварга болсонтой дүйцэх энэ авиралтын баатар, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 оны тавдугаар сарын 30-ны өдөр Эверестийн оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж байсан юм. 
Эверестийг эзлэхээр зориглосон Монголын уулчдын “Mongolian First Everest Expedition” багт Г.Өсөхбаяр, Д.Баярням, Р.Тулга нар багтдаг. 
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 онд Балбын талаас Эверестийн оргилд очсон бол 2006 онд  хоёр дахиа буюу Түвдийн талаас авиралт хийж, дэлхийн ноён оргилыг эзэлсэн юм. Түүний хувьд энэ түүхэн авиралтаас хойш тив, тивийн ноён оргилыг эзлэхээр цуврал авиралтуудаа эхлүүлсэн бөгөөд одоогоор Хойд Америкийн ноён оргил МакКинли, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европ тивийн ноён оргил Эльбрус, Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад амжилттай авираад байна. “Seven Summit”-ыг эзэлж, хойд, өмнөд туйлд мөрөө гаргах мөрөөдөлтэй тэрбээр өдгөө “Seven Summit”-ын дөрвийг нь эзэлж, саяхан хойд туйлын 90 градуст мөрөө гаргаад ирсэн билээ. 
Эх суравалж: http://sport.news.mn/content/146081.shtml

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax